
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл уламжлал ёсоор Цагаан сарын шинийн наймны өдөр Монгол Улсын Үндэсний Номын Санд 108 баринтаг өргөв.
ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш, сурагчид 2008 оноос эхлэн өөрсдийн урласан 108 баринтгийг 17 дахь жилдээ Үндэсний номын сангийнхаа хуучин судар номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, бичиг номоо дээдлэх, хүүхэд багачуудад ёс уламжлалаа эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх үүднээс өргөж байна.
Өнөө жилийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор Л.Цэнгэлмаа, Н.Энхцэцэг багштай 12б ангийн сурагч Э.Цэлмэг, М.Эгшиглэн, Б.Цолмон, нийгмийн ажилтнууд, нарийн бичгийн даргын хамт хүрэлцэн ирж, Үндэсний номын сангийн хамт олонд гардуулан өглөө.
Сурагчид гардуулан өгсөн баринтгийнхаа дээжээс судар ном баринтаглаж, Үнэт ховор номын музейг үзэж сонирхсон юм.
Үндэсний Номын Санд 108 баринтаг өргөв | ||
Үзсэн: 274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.