Шууд Chart

Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 7500 орчим га талбай өртсөн байна

2025-03-09 10:05:37

Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул 3 дугаар баг "Үүдийн жаран" гэдэг газарт гарсан. Тус  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад, Булган сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж галыг  бүрэн унтраажээ.

Тус хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 7500 орчим га талбай өртсөн бөгөөд тухайн түймэр нь иргэд хог шатааж байгаад гал алдсан гэж урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй орон нутагт зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 7500 орчим га талбай өртсөн байна  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй