Шууд Chart

Европын төв банк бодлогын хүүгээ бууруулжээ

2025-03-09 12:09:52

Европын төв банкны бодлогын уулзалтын үр дүнд банкны удирдлагууд гол хүүгээ дараалан 5 дахь удаагаа бууруулжээ.

Ирэх 7 хоногийн лхагва гарагт хэрэгжиж эхлэх шийдвэрээр бүсийн орнуудын жишиг хүү 0.25 хувиар буурч, 2.5 хувьд хүрч буй юм байна.

“Эдийн засгийн ихэнх үзүүлэлтүүд инфляцыг тогтмол хугацаанд манай банкны дунд хугацааны зорилтот 2 орчим хувьтай тэнцэхээр байгааг харуулж байна” хэмээн албан мэдэгдэлдээ өгүүлжээ.

Европын төв банк пүрэв гарагт хийсэн хуралдаанаараа мөн евро бүсийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 0.9 хувь байна хэмээн өмнөх төсөөллөө бууруулсан байна.

12-р сард гаргасан таамаглалаар энэ нь 1.1 хувь байсан байна.

Шинэ төсөөлөл нь экспорт багасч, зарим талаараа худалдааны бодлогын тодорхойгүй байдал өндөр байгаагаас үүдэлтэй гэж албаныхан тайлбарлажээ.

“Тарифын өсөлт, болзошгүй хариу арга хэмжээнээс үүдэн бий болсон тодорхойгүй байдал болон суларсан итгэл үнэмшил нь хөрөнгө оруулалт, хэрэглээний шийдвэр, ажил эрхлэлт, ажилд авах болон бусад бүх зүйлийг сааруулж байна” гэж Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Европын төв банк бодлогын хүүгээ бууруулжээ   
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй