
Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ /PISA-2025/ 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байна.
Нийслэлээс 2025 онд тус үнэлгээнд хамрагдах 91 (81-ЕБС, 10-МБС) сургуулийн 15 настай 3822 суралцагч түүвэрт сонгогдсон.
PISA нь сурагчдын мэдлэг чадварыг математик, унших чадвар, байгалийн ухаан, цахим орчинд суралцахуй үндсэн чиглэлээр үнэлнэ.
Сурагчдын компьютер дээр даалгавар гүйцэтгэх хугацаа 2 цаг байна.
Сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилго бүхий асуулга судалгаанд дараах хүмүүс хамрагдана.
-Сурагч /цахимаар, 40-50 минут/
-Сургуулийн захирал /цахимаар, 40-50 минут
-Байгалийн ухааны багш /цахимаар, 40-50 минут/
-Эцэг, эх /цаасаар, 35-40 минут/
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар
Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-2025 эхэллээ | ||
Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.