
Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн ойн сангийн 30 га талбайд ойн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд ойн цэвэрлэгээ хийж байна.
Тус цэвэрлэгээнд Хамгаалалтын захиргааны албан хаагчид Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байна.
Ойн цэвэрлэгээг хийх нь ойн түймэр болон хортон хөнөөлтөөс сэргийлэх, ой байгалийн жамаар сэргэн ургах нөхцөл байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Ойн цэвэрлэгээ хийж байна | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.