Шууд Chart

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ

2025-03-10 14:30:37

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол энэ жил Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулж, II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүд олон таарсан тул бүртгэлийг сунгаж, энэ сарын 14-ний өдөр хүртэл бүртгэхээр болсон. Тиймээс хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 2.8-аас дээш голч дүнтэй оюутнууд E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтой” гэлээ.

Мөн тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, сүүлийн нэг жилийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.


“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй