Шууд Chart

“Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны 4 дүгээр ээлж замдаа гарлаа

2025-03-10 15:00:45

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар орон нутагт ажиллаж, амьдарч буй харьяа агентлаг, байгууллагуудын ажилтан, алба хаагчид тэдний гэр бүлд зориулсан “Хамгийн чухал нь” уриатай эрүүл мэндийн эрт илрүүлэг, тандалт, эрүүл мэндийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагаа хэрэгжсээр байна.

Уг үйл ажиллагааны 4 дүгээр ээлж Цагдаагийн ерөнхий газартай хамтран Ховд, Завхан, Говь-Алтай аймагт ажиллах Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн их эмч, дэд хурандаа Б.Нарансүх эмчээр ахлуулсан баг өнөөдөр хөдөллөө гэж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэдээллээ. 


“Хамгийн чухал нь” эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны 4 дүгээр ээлж замдаа гарлаа  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй