Шууд Chart

Арвайн гурил А, В, В12, С, Е, төмөр, магни, фосфор, кальци агуулдаг

2025-03-10 15:15:54

Уламжлалт анагаах ухаанд хүнд чанартай хоол бууз болон махыг удаан хугацаанд идсэнээс биеийн тэнцвэрт байдал алдагдаж бадган махбод арвиддаг.
 
Өдөрт авах эслэгийн хэмжээ:
 
Насанд хүрсэн хүн хоногт 25-30 грамм
 
1-3 насны хүүхдүүд хоногт 14 грамм
 
Арвайн гурил олон амин дэм А, В, В12, С, Е, төмөр, магни, фосфор, кальци агуулдаг.
 
• Өтгөн хаталт
• Цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх
• Судасны хатуурал
• Биеийн жинг тогтвортой байлгах
• Бүдүүн гэдэсний өвчин, хавдар үүсэхээс сэргийлнэ.
 
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж хоол боловсруулах процессыг түргэсгэж, өтгөнийг гадагшлуулдаг.
 
Арвайн гурилаар биеэ цэвэрлэхдээ өдөрт 300-400 грамм арвайн гурилыг идэж хэвшээрэй.
 
Бэлдэх зүйлс: Арвайн гурил, шар тос, өрөм, цай гэх мэт өөрт байгаа орцоор арвижуулж болно. 
 
Өдөр тутамдаа арвайн гурил хэрэглэж эрүүл мэндээ дэмжицгээе. 
 
 
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Арвайн гурил А, В, В12, С, Е, төмөр, магни, фосфор, кальци агуулдаг  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй