
Хэнтий аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургууль 200 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгатай болжээ. Эцэг эх, асран хамгаалагч, төгсөгч, сум орон нутгийн дэмжлэгтэйгээр анги танхимуудаа тохижуулсан нь үр дүнтэй ажил болсон байна.
Сургуулийн хэмжээнд "Мартагдашгүй намар", "Цүнхгүй сурагч", "Багш нарын ажлын байран дахь Англи хэл сурах" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, "Мартагдашгүй намар" хөтөлбөр улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх сайн туршлагаар нэрлэгдэж, 300 орчим боловсролын салбарын багш, ажилчид туршлага судалсан байна.
"Цүнхгүй сурагч" хөтөлбөрийн хүрээнд анги бүрд суралцагчдын тоогоор шүүгээ байрлуулжээ. Нэг ээлжтэй давуу талаа ашиглан суралцагчид бүтэн өдрийг сургууль дээрээ өнгөрөөх, багш нар суралцагчидтай ажиллах боломжийг бүрдүүлсэн бөгөөд 7 хоног бүрийн 5 дахь өдөр хагас амрах зохицуулалтыг хийжээ.
Сургууль сүүлийн 2 жил дараалан 2 дугаар түвшинд үнэлэгдсэн бол үнэлгээнд хамрагдсан багш бүр урамшуулал авч байна. Мөн зөвлөх зэргийн шалгуурыг нэг багш хангасан тухай сургуулийн удирдлагууд танилцуулсан.
Цэцэрлэг 3 бүлэгтэй бөгөөд нийт 81 хүүхэдтэй бөгөөд 14 хүүхдэд "Таблеттай багш" хөтөлбөрийг хэрэгжүүлж тогтмол хүрч ажилладаг болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, цэцэрлэгт ариун цэврийн байгууламжийн 3 дугаар ээлжээр төсөл хэрэгжсэн. Ашиглалт хэвийн байна. Гадна нүхэн жорлонгоо буулгаж ариутгасан байна.
Хэнтий аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллалаа | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.