Шууд Chart

Түймэртэй холбогдуулан цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

2025-03-11 11:02:10

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар төв, орон нутгийн Засаг даргын орлогч дарга нар болон Онцгой байдлын байгууллагын удирдлагуудтай ой, хээрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хурал зохион байгууллаа.

Хурлаар УОК-ын I албан даалгавар, тушаалын хэрэгжилтийг хангаж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, түймэртэй тэмцэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, түймрийн дараах сэргээн босгох, өртсөн иргэдэд тусламж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, салбар дундын уялдааг хангах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэл бүхий нутаг байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Түймэртэй холбогдуулан цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө   
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй