
Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлага өнөөдөр 14:40 минутанд иржээ. Хээрийн түймэр аймгийн төвөөс зүүн зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 100 км-т гарчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид болон мэргэжлийн ангийнхан ажиллаж байна. Иймд салхи, шуургатай энэ өдрүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал, сэрэмжтэй байхыг ард, иргэд та бүхэндээ зөвлөж байна
Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газарт хээрийн түймэр гарчээ | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.