
Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу Монгол-Солонгосын политехник коллежийн сургуулийн шатны ур чадварын уралдааны 2 дахь шалгаруулалт энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
“Монгол ур чадвар 2025” уралдааны сургуулийн шатыг Дэлхийн ур чадварын уралдааны стандарт жишгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Монгол-Солонгосын политехник коллежийн ур чадварын уралдаанд 10 мэргэжлийн 105 суралцагч дараах мэргэжлийн чиглэлээр өрсөлдөнө.
- Хэвлэлийн график дизайн, үйлдвэрлэл
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
- Механик инженер-cad
- Мод боловсруулах үйлдвэрийн технологи
- Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ
- Инженерийн байгууламж тоног төхөөрөмжийн засварчин
- Гагнуур
- Цахилгаан, сэргээгдэх эрчим хүч
- Хөнгөн үйлдвэрийн технологи
- Оёдол, хувцас дизайн мэргэжлийн ур чадвараар өрсөлдөж байна.

"Монгол ур чадвар-2025" уралдаан болно | ||
Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.