Шууд Chart

II улирлын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс эхэлнэ

2025-03-12 09:29:51

Боловсролын сайдын 2024 оны  долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I, II улиралд бие даалтын 7 хоногийг зохион байгуулахаар тусгасан.

2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоон хоног

  • Нийслэл: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс  дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал
  • Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал

Хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлтэй дараах линкээр орж танилцаарай.

 

 


II улирлын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс эхэлнэ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй