Шууд Chart

Гал түймрийн аюулаас 21 автомашин буюу 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2025-03-12 16:15:14

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 26 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна.

Алба хаагчид гал түймрийн аюулаас 21 автомашин буюу иргэн, аж ахуй нэгжид учирч болох 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний гал түймрийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж байгаа тул галын аюулгүй байдлыг сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.


Гал түймрийн аюулаас 21 автомашин буюу 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй