Шууд Chart

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

2025-03-13 09:51:34

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна.

Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ.

Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг газар дээр арилгууллаа. 

НЦУГ-аас гаргасан хоёрдугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна.

Мөн Нийтийн байр түрээслэгч 11,129 иргэнийг бүртгэсэн.

Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8 хувь нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52.5 хувь харин төвлөрсөн шугамд холбогдсон долоо буюу 2 хувь байна. 

Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96 хувь огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас мэдээллээ. 


Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй