
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг аймгийн төвийн боловсролын сургалтын байгууллагын энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилт, түүний хэрэгжилттэй танилцах, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсох удирдлагуудын уулзалтаар ажлаа эхлүүллээ.
Аймгийн хэмжээнд сургалтын байгууллагын менежмент, унших бичих чадварыг сайжруулах, багш нарын мэргэжлийн бүлгийг чадавхжуулах гэсэн чиглэлд тухайлан анхаарал хандуулж хамтран ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд нийт ерөнхий боловсролын сургуулийн 63 хувь нь 1-4 түвшинд үнэлэгдэж, урамшуулал авч байгааг онцолсон байна. Цэцэрлэг, сургуулийн удирдлагууд дараах асуудлуудыг хөндөж, анхаарч өгөхийг хүсчээ.
Үүнд:
- Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардлын санхүүгийн хуваарийг оны эхэнд тавих, төсвийн хуваарийг хийхдээ боловсролын сургалтын байгууллагын саналыг тусгаж менежмент хийх боломжтойгоор төлөвлөх
- Сэтгэл зүйч, хоол зүйч, тогооч зэрэг албан хаагчдын мэргэжлийн зэргийн асуудлыг анхаарах, шийдвэрлэх
- Аймгийн хэмжээнд багш нарын 50-60 хувь нь хуучин LENOVO компьютер ашиглаж байгаа тул шинэчлэх асуудалд дэмжлэг үзүүлэх
- Англи хэлний сургалтыг сайжруулах хүрээнд Oxford, IELTS-ийн хөтөлбөрүүдийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлж эхэлсэн, орон нутгийнхаа онцлогт тохируулан санаалан хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих
- Боловсон хүчний дутагдал, тэр дундаа байгалийн ухааны багшийн дутагдлыг анхаарах
- Олон нэмэгдлийн боломжууд гарч ирсэн ч төсөвт эдгээр боломжууд байхгүй байна... /Багшийн туслахын илүү цагийг олгож чадахгүй байна. Удирдах ажилтны нийгмийн баталгаа орхигдож байна, ХАБ-ын нэмэгдлийг хууль эрх зүйн хувьд удирдлагууд авч болохгүй байна... гэх мэт/
- Боловсролын газар дээр хүний нөөцийн дутагдал байна, мөн орон нутгийн онцлогийг харгалзах хэрэгцээ шаардлага байгааг анхаарах
- Цэцэрлэгийн хувьд хөгжмийн багшийн дутагдал үүсэж, ялангуяа орон нутагт хүний нөөцийн дутагдлыг тэтгэврийн багшаар нөхөж байгааг анхаарах
- Хүүхдийн цэцэрлэгийн орон тооны жишиг норматив батлагдсанаар сайн талууд бий боллоо. Учир нь сэтгэл зүйч, хоол зүйч авч ажиллаж эхэлсэн. Мэргэжлийн эмч олдохгүй байгааг анхаарах, бодлогоор дэмжих боломжийг эрэлхийлэх
- Сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт тулгаж орон сууцны хороолол барих, хайс хашлага, хашаа босгох асуудал үүсэж байгааг анхаарах
- Хүүхдийн цэцэрлэгийн байрууд биеийн тамирын заалгүй. Биеийн тамирын багш ангиудаар явж хичээл зааж байна. Цаашид биеийн тамирын танхимын өргөтгөлтэй болохыг анхаарах... цэцэрлэгийн биеийн тамирын заалны стандарттай болох
- Хүүхдийн цэцэрлэгийн сэтгэл зүйчийн цалингийн ангилал, шатлалыг тусгаж өгөх
- Дотуур байрын багшийн нийгмийн хамгаалал, баталгааны асуудал... /цалингийн шатлал өсгөх, мэргэшлийн зэрэгтэй болгох, хичээл практикийн зардалтай болгох/
- Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан нийгмийн баталгаанаас зарим тохиолдолд удирдах ажилтнууд орхигдож байгааг анхаарах хэрэгтэй онцолсон байна.
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.