
Хөдөлмөр эрхлэлтийг хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн нийлбэр дүнгээр тооцвол эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж буй бол эмэгтэйчүүд дунджаар 8 цаг 13 минутыг хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна.
Гэхдээ илүү чухал ялгаа нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хөлстэй, хөлсгүй шинж чанараар илэрнэ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд зарцуулдаг бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зориулж байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн өдрийн дундаж хөдөлмөр эрхэлсэн цагийн 71.6 хувь нь хөлстэй хөдөлмөр бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлсэн нийт цагийн тал хүрэхгүй хувь буюу 44.6 хувь нь хөлстэй хөдөлмөрт зарцуулагджээ.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зориулж байна | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.