Шууд Chart

Инкубатор төв, гарааны бизнесийг дэмжин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана

2025-03-13 15:19:11

ХХААХҮЯ-ны харьяа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв БНСУ-ын “Жи Эй Ти Си” ХХК-тай хөдөө аж ахуйн зургаа дахь үйлдвэрлэл болох хүлэмжийн нарийн ногоо, жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод, бут тариалж ургуулах, таримлын нэр төрөл нэмэгдүүлэхэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд талууд хүлэмжийн аж ахуйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, харилцан туршлага судлах, судалгаа, сургалт, семинар зохион байгуулах, инкубатор төв, гарааны бизнесийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Инкубатор төв, гарааны бизнесийг дэмжин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй