
Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа.
Тухайн батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байна.
Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан/-ээс лавлан харна уу.
Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа | ||
Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.