
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг төлөөлж тус агентлаг болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Польш Улсын эмийн бүртгэл, хяналт, зохицуулалтын сайн туршлагаас судлах, нэвтрүүлэх, мэдээллийг харилцан солилцох зэргээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Эмийн зохицуулалтын чиглэлээр Польш улстай хамтран ажиллана | ||
Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.