Шууд Chart

Монгол, Австри улсын иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулна

2025-03-14 11:02:22

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний эцсийн буюу 3 дахь шатны хэлэлцээг энэ сарын 11-13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Энэ үеэр Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцооны төслийг шинжээчдийн түвшинд эцэслэн тохиролцсон байна.

Ингэснээр талууд Хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг дагуу эхлүүлэхээр тохиролцов.

Ирэх таван сард хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах эрх зүйн үндэс бүрдэх юм.

БНАУ-д Монгол Улсын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол Монгол Улсад БНАУ-ын 40 орчим иргэн оршин сууж байна.


Монгол, Австри улсын иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулна  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй