Шууд Chart

“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа

2025-03-14 12:06:48

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа АДАПТ төслийн хүрээнд малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрийн хооронд урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэнг 2025 оны 03-р сарын 11-ны өдөр зохион байгууллаа.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан шинжээч Б.Эрхэмбаяр, Дорнод аймгийн АДАПТ төслийн орон нутгийн зохицуулагч Ч.Нэргүй, Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан нар үзэсгэлэнг нээв. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан шинжээч Б.Эрхэмбаяр “Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, оролцогч талуудын уялдаа холбоо” сэдэвт дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Малчдын хоршоод, боловсруулах үйлдвэрийн хооронд тогтвортой хамтран ажиллахын ач холбогдлыг танилцуулав.

Энэ үеэр “Ханбогд Кашемир” ХХК-ийн анхан шатны үйлдвэрийн захирал Ж.Ууганбаяр, “Монпеллетс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадас нар оролцогч 14 хоршоодтой ямааны ноолуур, хонины ноос нийлүүлэх 5 жилийн хугацаатай гэрээ байгууллаа.

Үзэсгэлэнд Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын 14 хоршоо, “Ханбогд Кашемир”, “Монпеллетс” компани, АДАПТ төслийн тус аймгууд дахь төлөөлөл, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Бодлого судлалын төвийн баг зэрэг 30 хүн оролцлоо.


“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа  
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй