
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Зонхилон тохиолдох халдварт өвчнүүдийн нөхцөл байдлын тухайд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшинд байна. Сар шинийн золголттой холбоотой амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногийн хувьд томуугийн өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй буюу 9.8 хувьтай байна. Асран хамгаалагчид анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэвч халдварт өвчнүүдийн тархалт ихэсч байна. Энэ тохиолдолд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, халдвар хамгааллын дэглэм барих нь зүйтэй.
Улаанбурханы дотоодын халдварын тохиолдлууд бүртгэгдэж байсан бол одоо кластер буюу нэг эх уурхайтай хэд, хэдэн тохиолдлууд гарч байна.
Эцэг эхчүүд зөв мэдээллийг авч, урьдчилан сэргийлэх энгийн дадлыг зайлшгүй хэвшүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу. Улаанбурхан бол вакцинаар сэргийлэгддэг өвчин. Тэгэхээр иргэн бүр улаанбурхан өвчний вакцинд хамрагдсан эсэхээ нягтлахыг зөвлөж байна. Хоолой өвдөх, халуурах, биеийн дээд хэсгээр улаан тууралт гарвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна” гэлээ.
Н.Сувдмаа: Томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшинд байна | ||
Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.