
Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ)-ын Ерөнхий ассамблей 1985 оноос эхлэн “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн Гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон зарласан.
Үүнтэй уялдуулан 2019 онд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Хүүхдүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, сурагчийн дүрэмт хувцас, ширээ сандал, сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж, цүнхний стандарт, мөн хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийн асуудал, шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэг, дотуур байрны барилгын чанар стандарт, тэдэнд зориулсан үйлчилгээ, харилцаа, хамгаалалт хамгийн дээд хэмжээнд чанар стандартын шаардлага хангасан байх ёстой.
Мөн хүүхдийг телевиз, өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий, бусдыг гүтгэх, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хамгаалан хамтран ажиллахыг уриалж байна.
"Хүүхэд эрхэм хэрэглэгч үндэсний өдөр" тохиож байна | ||
Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.