
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн гурван аймгийн нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна.
Мөн тус бүс нутгаар цас багатай байгаа учир салхины нөлөөгөөр хөрсний хуурайшилт улам нэмэгдэх тул хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 97 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.