Шууд Chart

УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 01-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна

2025-03-15 11:41:48

УБЦТС ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага  хүлээн авах утаснууд 2025 оны 03 сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад 04 сарын 01-ний өдрөөс хаагдахыг сонордуулж байна.

Тиймээс хэрэглэгчид та бүхэн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авна уу. Бид 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна.


УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 01-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй