
Зарим сургуулиуд нэрэндээ "International", "Global", "Cambridge", "IB" гэх мэт үгсийг оруулсан байдаг ч бодит магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шаардлагыг хангаагүй байдаг.
Эцэг эхчүүдийн хувьд сургуулийн хөтөлбөр, магадлан итгэмжлэл, багш нарын мэргэжлийн түвшин зэргийг бүрэн шалгаж судлалгүйгээр сонголт хийх тохиолдол элбэг.
Иймд дээрх асуудлыг шийдвэрлэж, "ШИЛ АЖИЛЛАГАА"-ны хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллага болох Боловсролын яам олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг www.shilen.gov.mn -д ил тод, нээлттэй байршууллаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх 5Ш" ажиллагааны "Шил ажиллагаа"-г хариуцаж байгаа бөгөөд энэ хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллагуудыг мэдээллээ нээлттэй, ил тод www.shilen.gov.mn байршуулахыг шаардаж ажиллаж байна.
Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо | ||
Үзсэн: 182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.