Шууд Chart

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран ажиллана

2025-03-15 14:49:53

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурал 2025 оны 03 сарын 14-нд боллоо. Тус хуралд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Алтанцэцэг нар оролцож нийгмийн даатгалын өр, авлагын талаар мэдээлэл өгч, нийгмийн даатгалын үйлчилгээ, шимтгэлийн хувь хэмжээний талаар талууд харилцан санал солилцсон байна.
 
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс даатгуулагчдын эрх ашиг хөндөгдөж байгаад анхаарах, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын харилцаа хандлагыг засах, чадавхжуулах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн Даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй, хохирч байгаа асуудалд хамтран ажиллах боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга дээрх саналыг хүлээн авч хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлээд, нэн тэргүүнд нийгэм дэх нийгмийн даатгалын талаарх сөрөг ойлголтыг засах, өр авлагыг бууруулах чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран ажиллана  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй