Шууд Chart

Бие даалтын 7 хоногоор аймаг, нийслэлийн багш нар хамтарч ажиллана

2025-03-16 09:29:52

Боловсролын сайдын 2024 оны  долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I, II улиралд бие даалтын 7 хоногийг зохион байгуулахаар тусгасан.

Хоёрдугаар  улирлын бие даалтын долоон хоног нийслэлд гуравдугаар сарын 31-ний өдрөөс  дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал. Харин орон нутагт гуравдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал аж.

Бие даалтын долоон  хоногийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн Боловсролын газар, ЕБС-ийн удирдах ажилтан, багш нар дараах байдлаар хамтран ажиллана.

Аймаг, нийслэлийн түвшинд

  • Өөрийн орон нутаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэстэй хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх
  • “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд уялдаатай төлөвлөгөө гаргах
  • Сургуулиудаа мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангах

Сургуулийн түвшинд

  • Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран ажиллах, сургуулийн түвшинд хэрэгжүүлэх
  • Төлөвлөгөө гаргаж удирдлага, зохион байгуулалтаар хангах
  • “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр өөрийн сургуулийн орчин нөхцөл, онцлогт тохирсон үйл ажиллагаа төлөвлөн зохион байгуулах

Багш нарын түвшинд

  • Сургуулиас гаргасан төлөвлөгөөний дагуу суралцагчдын нас, бие, сэтгэхүйн онцлог, хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллах
  • Өөрийн удирдсан ангийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй хамтран ажиллах
  • Үйл ажиллагааг зохион байгуулахдаа дараах зүйлсийг анхаараарай
  • “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг дэмжих
  • Суралцагчдын нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохируулах
  • Суралцагчдын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах
  • Малчин өрхийн суралцагчдад тохирсон уян хатан байх
  • Төлбөр, хураамж, хандив хураахгүй байх
  • Олон төрлийн үйл ажиллагаа төлөвлөж хэт их ачаалал үүсгэхгүй байх

Бие даалтын 7 хоногоор аймаг, нийслэлийн багш нар хамтарч ажиллана  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй