Шууд Chart

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

2025-03-16 13:06:52

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
Энэхүү ёслолтой зэрэгцэн БНМАУ-ын баатар, залуу жанжин, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа мөн боллоо.
 
Манай улс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн өдрийг албан ёсор тэмдэглэж ирсэн. Хожим 2003 онд УИХ-аас батлагдсан гарсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.
 
Монгол цэргийн өдөр бол улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрсийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 
 

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй