
Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, Доржхандын Хүдэрбулга түрүүлж, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" сдорт хороо, "Эм Си Эс" групп, Богд Банк, "Хос Хаш Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ийн бөх, улсын начин Э.Батмагнай нар шалгарсан байна. Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдсэн.
Цэргийн баярын барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга түрүүлэв | ||
Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.