
Баянгол дүүргийн хэмжээнд 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна.
Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм.
Баянгол дүүрэгт хийж буй хяналт шалгалтын талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Манай дүүрэгт томоохон зах, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Тэр ч утгаараа гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулах, явган зам дээр зөвшөөрөлгүй газар шороо ухаж, зорчих хэсгийг эвдэх зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.
Өнгөрсөн онд уг төрлийн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг бүгдийг нь шилжүүлсэн. Гэвч энэ онд мөн л дулааны улирал ирж буйтай холбоотойгоор нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлийг бүртгэлжүүлэн, шат дараатай арилгах ажлыг хийнэ” гэв.
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна | ||
Үзсэн: 317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.