
Өнөөдөр Монгол цэргийн баяр тохиож байна. Монголчууд бид эх орныхоо төлөө мөр зэрэгцэн жагсах мөрдэс зүүсэн үе үеийн эх оронч баатарлаг охид, хөвгүүдийнхээ өмнө мэхийн хүндэтгэнэ.
Тэгвэл улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж байдаг цэргүүд дээ зориулсан баярыг дэлхийн дийлэнх улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэхдээ улс бүр өөрсдийн түүхэн дэх ялалт, амжилтын он цагтайгаа холбогдуулан өөр өөр өдөр тэмдэглэдэгт энэ баярын онцлог оршиж байгаа юм.
Жишээлбэл, АНУ-ын хувьд, зэвсэгт хүчний өдрийг тавдугаар сарын 3 дахь 7 хоногийг бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ баярыг тохиолдуулан зэвсэгт хүчний баярын жагсаалыг Вашингтонд зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Мөн Өмнөд Солонгост зэвсэгт хүчний баяраа 1950 оны Солонгосын дайны үеэр өмнөдийн цэргүүд 38 дугаар өргөрөгөөс цааш давшиж эхэлсэн аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг байна. Энэ өдөр тус улсад мөн л цэргийн сүрт жагсаал зохион байгуулдгийн зэрэгцээ жагсаалынхаа үеэр үндэсний бахархал болсон таеквондогийн үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулдаг ажээ.
Харин БНХАУ цэрэг армийн баяраа 1927 онд Ардын чөлөөлөх арми байгуулагдсан өдрийг тохиолдуулан наймдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байна.
Дэлхийн улс орнуудын цэргийн парад | ||
Үзсэн: 187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.