Шууд Chart

Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө

2025-03-18 09:18:26

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө.

 

Тодруулбал, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн, Холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр, НОБГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин нарт хурандаа цол олгосон юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ.


Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй