Шууд Chart

Солонгос улсад “Монгол хэл, соёл” үзэсгэлэн зохион байгуулагджээ

2025-03-19 10:43:44

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэд, хүүхэд багачуудад Монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам I, Соёлын төвийн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс  гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

 

 

Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан “Монгол хэл, бичиг” уралдаанд 16 бүтээлүүд шалгарсан. Мөн  Н.Баатарцогт, Б.Шаравнямбуу зэрэг уран бүтээлчдийн бүтээл шалгарсан байна.

“Бичиг соёл төв”-ийн бүтээлүүд, “Монголын сайхан бичигтэн” уран бичлэгийн олон улсын уралдаанд оролцогчдын 53 бүтээл оролцсон. Монгол улсын ЕБС-уудын Монгол хэл, бичгийн багш нарын болон монгол бичиг сонирхогч сурагчдын 8 бүтээл зэрэг нийт 80 орчим бүтээл тавигдаж үзэгчдийн хүртээл боллоо. Үзэсгэлэнг 250 гаруй хүн үзэж сонирхсон байна.

 

 

Үзэсгэлэнтэй холбоотойгоор зохион байгуулагдсан “Монгол хэл, бичиг-бидний бахархал” сэдэвт таниулах нэг өдрийн сургалтад 50 оролцогч хамрагдсан бол, “Монгол хэл, бичиг” монгол бичгийн уралдаанд 28 оролцогч бүтээлээ ирүүлж оролцсон байна.

Боловсролын ерөнхий газраас монгол үндэстэн оршин тогтнох өв соёл, сэтгэлгээний баталгаа болсон үндэсний бичгээ сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын нэг хэлбэр нь гадаад улс дахь монгол хэл, соёлын төвүүдээ түшиглэн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд багачууд, монгол судлаачдад монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, монгол ёс заншлаасаа өвлүүлэн суралцуулах, мэдлэг ойлголтыг өгч эзэмшүүлэхэд оршиж буй юм.

 

 

 


Солонгос улсад “Монгол хэл, соёл” үзэсгэлэн зохион байгуулагджээ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй