
Хүүхэдтэйгээ эергээр ярилцах нь тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн тогтвортой байдал, гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд маш чухал нөлөөтэй. Доорх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр хүүхэдтэйгээ илүү ойр, нээлттэй харилцах боломжтой.
-Хүүхдээ анхааралтай сонсох
-Үгүйсгэхгүй, шүүмжлэхгүйгээр сонсох
-Энгийн, ойлгомжтой үг хэрэглэх
-Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх
-Урамшуулан, эерэг үг хэлэх
-Өөрийнх нь сонирхсон зүйлийг хуваалцах
-Шаардлага багатай ярилцах
СУДАЛГААГААР:
-НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад хийсэн "Хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн асуудлын судалгаа"-гаар гэр бүлийн харилцаа нь хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжид шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, хөл хорионы үед гэр бүлийн харилцаа тааруу байсан хүүхдүүдийн 69.5% нь санаа зовнил, түгшүүр мэдэрч байсан бол 67.8% нь ганцаардал мэдэрч байжээ.
-НҮБ-ын Хүүхдийн Сангийн өөр нэгэн судалгаанд хүүхэд эерэг харилцаа, хайр халамжийг авч чадахгүй тохиолдолд тэдний хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг онцолсон байна.
-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн судалгаагаар гэр бүлийн орчин дахь харилцаа нь хүүхдийн зан үйлд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, эцэг эхийн зөрчилдөөн, харилцааны таагүй байдал нь хүүхдийн сөрөг зан үйлийн илрэлд нөлөөлдөг байна. /Эх сурвалж: Эрдэм шинжилгээний бичиг-2019/ https://lavai.msue.edu.mn/index.php?role=no
Эдгээр судалгаанууд нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ эерэг, нээлттэй харилцах нь тэдний сэтгэл зүй, зан төлөв, сурлагын амжилтад чухал нөлөөтэйг харуулж байна.
Хүүхэдтэйгээ хэрхэн эелдгээр ярилцах вэ? | ||
Үзсэн: 101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.