
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, халиа тошинтой байгаа хороодын ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд хамтран цаг агаар дулаарч, цас мөс хайлж, халиа тошин гэсч байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Сүүлийн 7 хоногт 15, 18, 19, 20 дугаар хороодод нийт 3 техник хэрэгсэлтэйгээр 1355 у/м далан, суваг шуудууг сэргээж, зарим хэсэгт шинээр далан босгожээ. Тухайлбал, Сэлбэ голын халиа далан давж Дамбадаржаа 81 дүгээр гудамжруу урсаж байсныг тогтоож, 16 дугаар хороонд усны инженерийн байгууламжаас хальсан ус нийтийн эзэмшлийн зам талбайг мөстүүлсэн тул хусаж цэвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүрэгт шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.