Шууд Chart

Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө

2025-03-20 14:33:11

Өчигдөр буюу энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Цагаан худгийн даваа гэх газарт автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайрагдаж, нас барсан хэргийн болзошгүй байна.

Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.


Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй