Шууд Chart

Аймгийн арслан Г.Төрмөнх анх удаагаа түрүүллээ

2025-03-24 09:16:40

Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Дорнод Гурил” ХХК, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Ганболдын Төрмөнх түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-032 анги, Ивэн Бүрэн Хан ХХК, "Таван Хан" дэвжээний бөх, аймгийн заан Сүхбатын Оргилбаатар үзүүрлэв.

Дөрөвт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, “Ару Дана” ХХК, “Яруу Хул Ажнай” ХХК, “Маршал Компорт” ХХК-ийн бөх, аймгийн арслан Е.Көптилек, Увс аймгийн Малчин сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Эрдэнэ Ремикс” ХХК-ийн бөх, аймгийн заан Т.Батсүрэн нар шалгарлаа.

 

Наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Л.Даваажамц, аймгийн арслан О.Баярбаасан, аймгийн заан Б.Баянсүх нар үлдэв. Ирэх 7 хоног буюу гуравдугаар сарын 28-ны баасан гарагт 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, Гуравдугаар сарын 29-ний бямба гарагт 15:00 цагаас "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "БЕСТ БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан, Гуравдугаар сарын 30-ны ням гарагт 13:00 цагаас Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.


Аймгийн арслан Г.Төрмөнх анх удаагаа түрүүллээ  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй