Шууд Chart

Аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлага бүртгэгдлээ

2025-03-24 09:21:42

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 108 нь объектын гал түймэр, 10 нь ой хээрийн гал түймэр, 4 газар хөдлөлт, 5 шар усны үер, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлага бүртгэгдлээ  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй