Шууд Chart

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025-03-24 10:59:22

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 сургууль, 37 цэцэрлэг, сууц өмчлөгчдийн 64  холбоо нэгдэж, орчны 50 метрээ цэвэрлэв.

Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 40 байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөшөө дурсгал, хайс хашлага, хогийн сав, сандал, нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг угааж, цэвэрлэв.  Хог тээврийн байгууллагууд 2.1 сая мкв талбайгаас 800 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй