Шууд Chart

"Гашуунсухайт" боомтоор ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ

2025-03-24 12:01:03

Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан нараар ахлуулсан ажлын хэсэг боомтын нөхцөл байдал, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, ачаа тээврийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн хилийн боомтуудад ажиллалаа.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Б.Дүгэржав нарын удирдлагын баг багтаж ажилласан юм.
Компанийн зүгээс хил дамнасан төмөр замын холболтын ажлын явц, боомтын нэвтрүүлэх хүчин чадал, тэр дундаа төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулга мэдээллийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өглөө.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг жигд, тасралтгүй явуулж байгааг танилцуулгын үеэр онцолсон юм.
Сүүлийн үед нүүрс тээврийн хэмжээ буурч, экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газрын гишүүд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг судлан, холбогдох арга хэмжээг авах чиглэлээр хэлэлцлээ гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ.  
 

"Гашуунсухайт" боомтоор ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй