
Сүрьеэ нь олон оронд өвчлөл нас баралтын гол шалтгаан болж, дэлхийн хэмжээнд нийгэм, эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байсаар байна. ДЭМБ 2021 онд Монгол Улсыг сүрьеэгийн тархалт өндөр дэлхийн 30 орны жагсаалтад оруулсан.
Харин Монгол Улс 2024 онд 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,6 хувиар буурсан ба нийт тохиолдлын 57 хувь нь Улаанбаатар хот, 42 хувь нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн байна.
Аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсооход байдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сүрьеэгийн 42 нэгжид 44 GeneXpert тоног төхөөрөмж ажиллаж байна.Зөөврийн болон Дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж, улсын хэмжээнд 33 дижитал рентген аппарат сүрьеэгийн оношилгоонд хэрэглэж байна. Мөн түүнчлэн хиймэл оюунаар рентген зураг уншиж эхлээд байна.
Цаашид бүх түвшинд сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эрт оношлох, эмчлэх, шинэ судалгаа, инновацийг өргөжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна. Дэлхий нийтээр жил бүрийн 3-р сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тодорхой уриатайгаар нийгэмд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
2024 онд сүрьеэгийн 3000 гаруй тохиолдол бүртгэгджээ | ||
Үзсэн: 264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.