Шууд Chart

Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблейн хуралдаан болж байна

2014-09-17 08:13:09

Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблейн хуралдаан Швейцарийн холбооны улсын Луцерн хотноо болж байна. Хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хөдөлмөрийн яамны МБСБХЗГ-ын дарга М.Жадамба, Швейцарийн холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Пүрэвдорж нар оролцож байгаа юм. 

Хурлын үеэр Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэнийг баталгаажуулж, 2015 онд Бразил улсын Сан Пауло хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 44 дэх олимпод  оролцох эрх олгогдож байгаа аж.
 
Мөн тус хурлаар 2015 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээний дүрэм журмыг хэлэлцэх, шинээр гишүүн орон болсон орны талаар танилцуулгыг сонсох, тус олимпийн онцлог ач холбогдлыг танилцуулах, мөн цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, дараагийн тэмцээнийг зохион байгуулах орны шалгуур үзүүлэлтийг танилцуулах ажээ. Дэлхийн ур чадварын олимпод 72 орны 1000 гаруй хүүхэд 46 мэргэжлээр өрсөлдөх бөгөөд манай улс уг тэмцээнд есөн мэргэжлээр өрсөлдөхөөр бэлтгэлдээ ороод байна. 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблейн хуралдаан болж байна  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй