Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

2025-03-26 11:11:16
Error loading player: No playable sources found

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
 
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
 
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
 
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
 
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
 
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
 
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй