
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол мэдээлэл их ирэх болжээ.
Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт маргааш буюу 3 дугаар сарын 27-нд ажиллаж, иргэд, ААНБ-аас ирж байгаа өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэнэ.
Иргэн, аж ахуй нэгж, байгууллага та бүхэн гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотой төдийгүй нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой өргөдөл, гомдлоо доорх QR болон линкээр нэвтрэн орж илгээх боломжтой.
Гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээлэл хүлээн авч байна | ||
Үзсэн: 199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.