Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль танхимын сургалтаар эхэллээ

2025-03-26 14:46:15
Error loading player: No playable sources found

Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр аймгийн удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.

2025 оны гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах команд штабын сургуульд сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбат мөн сургуулийн Штабын дарга ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр болон тус аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, харилцан ажиллагаа, штабын бүтэц зохион байгуулалт, аюул, ослын хариу арга хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус сургуулийг зохион байгуулж байгаа юм.

Сүхбаатар аймгийн хувьд хээрийн түймэр, салхи шуурга, ахуйн гал түймэр зонхилон тохиолддог байна. Тодруулбал сүүлийн 10 жилд тус аймгийн хэмжээнд нийт 910 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 70 /коронавируст халдвараар-27/ хүн амь насаа алдаж, 37 хүн гэмтэж бэртэн өвчилж, 334.2 мянган толгой мал, амьтан хорогдож, 13 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Тус аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хээрийн түймэрт өртөх байдал нийт өрхийн 78,9 хувь нь “Их”, 12,3 хувь “Маш их”, ганд өртөх байдал 25,6 хувь нь “Их”, зудад өртөх байдал 21,5 хувь нь дунд шороон шуурганд өртөх байдал 8,4 хувийн “Их эрсдэлтэй” байгааг тооцоолон гаргасан байна.

Энэхүү эрсдэлийн үнэлгээнд суурилан аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал энэ удаа зохион байгуулж байгаа команд штабын сургууль юм.

Сургуулийн хүрээнд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг”, “Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт”, “Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, хариу арга хэмжээ”, “Ой хээрийн гал түймрийн үеийн удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ” зэрэг сэдвийн хүрээнд танхимын сургалтыг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гамшгаас хамгаалах команд штабын сургууль танхимын сургалтаар эхэллээ  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй