Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Милан-кортина 2026” өвлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнг барьж байна

2025-03-26 15:06:25
Error loading player: No playable sources found

2026 онд олимпын түүхэнд анх удаа хоёр хот буюу Итали улсын Милан болон Австрийн хилээс ойрхон орших Кортина д'Ампеццо хотод өвлийн олимпын наадам зохион байгуулагдана.
Энэ наадамд зориулж Милан хотод Дэвид Чипперфилд Архитектур (DCA)-ын зураг төслөөр шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж байна. Энэ нь Arena Santa Giulia нь DCA болон Arup компанийн хамтарсан төсөл юм.
Arena Santa Giulia нь 2026 оны өвлийн олимпын наадмын зориулалтаар баригдаж буй хоёр байнгын байгууламжийн нэг юм. DCA компанийн мэдээлснээр, уг цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур нь Милан хотын эртний Ромын амфитеатрын эллипс хэлбэрийг санагдуулам байх аж.
 
Цэнгэлдэх хүрээлэн 16,000 хүний багтаамжтай бөгөөд гаднах фасадыг гурван метал цагирагаар бүрхэж, барилгын өндрийн дагуу өргөсөх байдлаар байрлуулах юм. Эдгээр цагирагууд нь LED дэлгэцээр тоноглогдсон бөгөөд дотор явагдаж буй үйл ажиллагааг шууд харуулах боломжтой.
 
Цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд задгай талбай (piazza) байрлах ба доторх зохион байгуулалт нь үзэгчдийн тав тухыг хангах боломжтой байхаар төлөвлөгджээ. Мөн дотор нь лоунж, жижиг концертын танхимууд болон олон зориулалттай бусад өрөөнүүд байрлах юм.
 
“Энэ шинэ ордон нь Милан хотын нийтийн дэд бүтцэд томоохон хувь нэмэр оруулах бөгөөд хамтын ажиллагааны үр дүн, тал бүрийн хичээл зүтгэлийн илэрхийлэл байх болно. Барилгын хэлбэр нь Миланы баялаг соёлын өвд суурилсан. Энэ нь эртний Ромын амфитеатрын эллипс хэлбэрийг орчин үеийн загвараар илэрхийлж, шинэ цугларалт, олон нийтийн үзвэрийн төв болох юм” гэж Дэвид Чипперфилд мэдэгдэлдээ дурдав.
Arena Santa Giulia нь 2025 оны 12-р сард ашиглалтад орох бөгөөд 2026 оны 2-р сарын 2-22-нд болох Өвлийн Олимпын өмнө бэлэн болох юм.
 
Харин Кортина д’Ампеццо хот нь 1956 оны Өвлийн Олимпыг зохион байгуулж байсан тул аль хэдийн бэлэн дэд бүтэцтэй.
ОУОХ-ны Олимпын наадмуудын гүйцэтгэх захирал Кристоф Дюби хэлэхдээ, наадмын нөлөөллийг хамгийн бага байлгахын тулд байгаа байгууламжийг ашиглахыг тэргүүн зорилт болгосон гэв.

“Милан-кортина 2026” өвлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнг барьж байна  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй