Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг ирэх сараас орон нутагт хийгдэж эхэлнэ

2025-03-27 09:16:39
Error loading player: No playable sources found

“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89% нь хамрагдсан байна. Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4%, шүдний цоорол 79.9%, харааны өөрчлөлт 20.5% -д тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66%-тай явж байна.

 

21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх 4 дүгээр сараас эхлүүлнэ. Энэ хүрээнд сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт 2025 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгний аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлээд байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг ирэх сараас орон нутагт хийгдэж эхэлнэ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй