Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Монгол тэмээний өдөрлөг” Лондонд болно

2025-03-27 10:36:10
Error loading player: No playable sources found

ХХАХҮЯ “Торгоны замын тэмээ” ТББ хамтран  зохион байгуулж буй "Монгол тэмээний өдөрлөг"  Лондон хотод тавдугаар сарын 1-нд болно. Энэхүү өдөрлөг нь байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой юм.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд гадаад хөрөнгө оруулалтаа өсгөх, экспортын гэрээ байгуулах, гадаадын худалдан авагч, байгууллагуудтай танилцах, брэндийн үнэ цэнийг өсгөж, компаниудтай хэлэлцээр хийх боломжтой. 

Өдөрлөгөөр үзэсгэлэн худалдаа, компаниуд хоорондын B2B уулзалт, монголын виртуал тур аялал, язгуур урлагийн тоглолт, загварын шоу зохион байгуулахаар төлөвлөж байна гэж ЖДҮГ-аас мэдээллээ.


“Монгол тэмээний өдөрлөг” Лондонд болно  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй